Хүний эрхэд ээлтэй сургууль төслийн тухай

Хүний Эрхэд Ээлтэй Сургууль нь Эмнести Интернэшнлийн сургуульд хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын төсөл юм. Төслөөр сургуулийн зорилго бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмыг шигтгэж хамт олныг дэмжин хүний эрхийн соёлыг бий болгохыг зорьдог юм.

Төслийн туршилтыг Эмнести Интернэшнлийн салбар байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд улс орны түвшнээс өргөжүүлж бүсийн болон дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ зорилтын хүрээнд Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь 2006 оноос эхлэн бага дунд боловсролын байгууллагын багш нарт зориулсан “Хүний Эрх – Сургалтын хөтөлбөр”-т сургалтыг сургалтын менежер, нийгмийн ажилтан багш нарт явуулж ирсэн бөгөөд 2009 оноос эхлэн дэлхийн 14 орны 17 сургуульд түшиглэн “Хүний эрхэд ээлтэй сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төсөлд Монголын Эмнести Интернэшнл нь Сүхбаатар дүүргийн Монгол Энэтхэгийн хамтарсан сургуультай хамтран ажиллаж байна. Дэлхийн нийтийн боловсролын чиг хандлага болсон эрхэд суурилсан боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж байгаа өнөө үед уг хөтөлбөр нь суралцагчдыг нийгмийн оролцоот, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх, сургуулийг “Хүний Эрхэд Ээлтэй Сургууль” болгон хөгжүүлэхэд олон улсын туршлагаас суралцах өргөн боломжийг олгож байгаа юм. (Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулахад чиглэсэн шинэчлэлийн шинжтэй олон талт аргахэмжээг үе шат, эрэмбэ дараатай авч хэрэгжүүлж байгаа өнөө үед .... уг хөтөлбөр нь суралцагчдыг нийгмийн оролцоот, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх, сургуулийг “Хүний Эрхэд Ээлтэй Сургууль” болгон хөгжүүлэхэд олон улсын туршлагаас суралцах өргөн боломжийг олгож байгаа юм.)

Publication

Human Rights Friendly Schools Brochure Download in pdf (10MB)

Хүний эрхэд ээлтэй сургуулиуд

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль

Эрдэнэт хотын Баян-өндөр цогцолбор сургууль

Дархан хотын 19-р сургууль

Дархан хотын "Од" Цогцолбор Сургууль