Хүний эрх гэж юу вэ?

Хүн бүр төрөхөөсөө нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байдаг.
Эдгээр нь хүн болжтөрсөн хүн бүрт угаасаа заяасан ёс суртахууных нь салшгүй эрх мөн. Хүний эрх гэж өнөөгийн бидний нэрлэж буй ойлголтод эдгээр эрхийг үндэсний ба олон улсын хамтын нийгэмлэгийн хууль тогтоох үйл явцын дагуу тодотгон томъёолж хууль зүйн эрх болгож хуульчилсан хэм хэмжээг хэлнэ. Эдгээр эрхийн хууль эрхийн үндэс нь захирагдагсдын зөвшөөрөл, өөрөөр хэлбэл эрхийн субъектүүдийн зөвшөөрөл юм.

Хүний эрхийг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг үү?
Хүн төрөлхтөний бүх гишүүдийн нэр төр, тэгш байдлын үнэ цэнийг өнөөгийн бидний хүний эрх гэж нэрлэж буй ойлголтыг бүрэлдүүлж байгаа бусад олон үндсэн зарчмын нэг адил бараг бүх соёл иргэншил, шашин шүтлэг болон гүн ухааны уламжлалд байдгийг олж харж болно. Бүх иргэд нийтлэг заншлыг баримтлах ёстой гэсэн санаа олон зуун жилийн өмнө гарчээ. Хүний хамгийн чухал эрх ашгийг сахихад шаардлагатай амьдралын үндсэн сайн сайхны цэцэглэн хөгжлийг үгүйсгэдэг ямар ч уламжлал байдаггүй байна. Зарим хүн энэ нь бодит байдал дээр чухам юуг хэлээд байна вэ гэж асуудаг. Хүний эрх нь хүний сайн сайхан байдал гэдгийг ойлгох хамгийн хялбар арга юм. Гэм зэмгүй хүн амь насаа алдах, бэлгийн хүчирхийллийг тэвчиж зөвшөөрөх, Засгийн газрууд хүн амаа өлсгөлөн байлгах зэргийг тэвчих аргагүй юм.

Хүний эрхийг хамгаалах тухай санаа хэрхэн бүрэлдэн тогтсон бэ?
Хүний эрхийг тодорхойлж, түүнийг хамгаалах тухай санааг яваандаа хуульчилсан хэм хэмжээ болгосон юм. Үүнийг хэрэгжүүлэхэд Английн Магна Карта (1215), Эрхийн тухай айлтгал (1628), Эрхийн тухай хуульчилсан акт (1689) зэргийг баталсан олон чухал үйл явдал эхлэлийг нь тавьсан болно. XVIII зуунд байгалийн хуулийн талаарх анхны санаанууд, хүний эдлэх жам ёсны эрхийг хуульчилсан эрх болгон хүлээн зөвшөөрч, хөгжүүлсэн бөгөөд эдгээр эрхийг анх удаагаа улсын үндсэн хуульд тусгасан юм. Энэ нь төр болон хувь хүний хоорондын хуульчилсан харилцааны илэрхийлэл болж Төрийн эрх мэдэл нь чөлөөт хувь хүний зөвшөөрснөөр бий болдог гэдгийг нотолсон болно. Хүн ба иргэдийн эрхийн тухай Францын тунхаглал (1789), Эрхийн тухай Америкийн хууль (1791)-ийг энэ зарчмыг баримтлан гаргасан юм.
XIX зуунд хэд хэдэн тусгаар тогтносон улс орон энэ зарчмыг баталсан ба нийгэм, эдийн засгийн эрхийг мөн аажимдаа хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Улс орнуудын Үндсэн хуулинд хүний эрхийг баталгаажуулсан байдаг боловч хууль тогтоомжоор ч юм уу, албадлагаар, магадгүй нийгмийн албан бус арга хэрэгслээр, түүнийг хязгаарлах буюу үгүйсгэх явдал зарим үед гарч байна. Үүгээр ч зогсохгүй улс орнууд өөрсдөө ч хуульчилсан эрхийнх нь байдлыг үл харгалзан хүний эрхийг зөрчих явдал олонтоо гардаг.

Publication

Human Rights Friendly Schools Brochure Download in pdf (10MB)

Хүний эрхэд ээлтэй сургуулиуд

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль

Эрдэнэт хотын Баян-өндөр цогцолбор сургууль

Дархан хотын 19-р сургууль

Дархан хотын "Од" Цогцолбор Сургууль